Шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авчээ

2021 оны 08-р сарын 05 өдөр, 09 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
04-17

Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн болсныг өнөөдөр/2021.08.04/ тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Ийнхүү 29 настай Тэрүнофүжи нь зодог тайлсан хойно Исэгахама дэвжээг эзэмшихээр болов.

Мөн ёкозүна цолтой бөх Японы иргэн болсон тав дахь тохиолдол болжээ. Анх ёкозүна Акэбоно АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Японы иргэн болсон тул түүний араас Мүсашимарү, Хакүхо, Какүрюү зэрэг ёкозүна нар иргэншлээ сольжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх