“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй байна

2021 оны 08-р сарын 03 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
190908926_3973355806075144_1150861559162471071_n_20210802050644

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас “Эрхэм……….овогтой……….та………дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  хэлтэс” гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байхгүй бөгөөд энэ асуудалд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх