2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болжээ.
Бүртгэлийг Нийслэлийн Боловсролын газар наймдугаар сарын 9-нөөс цахимаар бүртгэж эхлэхээр төлөвлөж байна. Тус газар бүртгэлтэй холбоотой заавар мэдээллийг энэ долоо хоногт эцэслэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх гэж байна.