“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ

2021 оны 08-р сарын 02 өдөр, 10 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
225917584_2975407079402918_1825770872996193785_n

Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж  байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийлээ.

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Тухайлбал,

  • Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,
  • Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,
  • Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм.Түүнчлэн залууст зориулж өндөр хурдны интернэтийн үйлчилгээг цагийн хязгаартайгаар үнэгүй хүргэх юм. “Өглөөний Улаанбаатар” нь нийслэлийн жишиг өглөөний гудамж болж байгаа бөгөөд цаашид дүүрэг бүрд, олон байршилд нээгдэх боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх