Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдлаа. Тамирчид нийт 60 сум буудах ёстойгоос өнөөдөр 30 сум буудав.
Монголын тамирчин Э.Даваахүү энэ дасгалд 283 оноогоор 23-т жагсаж байна. Тэрбээр найман секундэд таван сум буудах дасгалдаа 98 оноо авсан бол зургаан секунд болон багасахад 94 оноо авав. Харин дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ.
Энэ төрөлд Францын К.Бессаже 297 оноогоор тэргүүлж байна. Маргааш өглөө 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж, улмаар шилдэг найм нь финалд шалгарах юм. Харин медалийн эздийг тодруулах финалын буудлага 13.30-аас эхэлнэ.