Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Монгол Улсын Их Сургуулийн захирал, доктор Б.Очирхуяг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багшийг чадавхжуулах, боловсролын үр өгөөжид нөлөөлөх хүчин зүйлийн сургалт судалгааны төсөл хэрэгжүүлэх, Номгон сумын нутагт байгуулах МУИС-ын судалгааны баазын үйл ажиллагаа зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжих юм.
Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд:
МУИС-аас захирал, доктор Б.Очирхуяг, сургалт оюутан хариуцсан дэд захирал, доктор Д. Бадмаанямбуу, эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, ШУС-ийн профессор Д.Түмэнбаяр, зөвлөх П.Паламдорж нар ирж оролцож байгаа бөгөөд Өмнөговь аймгаас аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Ч.Баяржаргал, НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, зөвлөх Б.Баяржавхлан, БСУГ-ын дарга Б.Батболд, НБХ-ийн Боловсролын бодлого хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтуул нар оролцлоо.