Гучин гурван иргэнийг тусгаарлаж, 127 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ

2021 оны 07-р сарын 24 өдөр, 14 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
59793e6823fa28d2bb562098f43aa1ed-70xqwb1le3wbydwrfya8b4qme8uttlmndwbbt9h79z4

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав.

Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт  127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх