“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний тойргийн барилдаанууд үргэлжилж байна. Монголын жүдочдын салхийг хагалж Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар дэвжээнд гарсан.
Д.Амартүвшингийн хувьд эхний тойргийн барилдаанаа Нидерландын Торнике Цикадоеатай хийж, нэмэлт цаг ялагдсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтийг өчих мэхээр ялсан юм.
Энэхүү барилдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэнгэлдэхэд хүрэлцэн ирж үзэн, баг тамирчдаа дэмжлээ.
М.Уранцэцэгийн дараагийн учраа, хэсгийн аваргын төлөө Израилын Шира Ришонитой барилдана. Өмнө нь 5 таарч барилдахад манай тамирчин бүгдэд нь ялж байжээ.