Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-180 см даван үерлэж байна

2021 оны 07-р сарын 22 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-нд Хэнтий нурууны арын Улз, Хангай нурууны арын Идэр, Хойттамир өврийн Түй, Байдраг, Онги, Таац, Цагаантуруут Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-235 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Улз, Шаргалжуут, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

 Харин Орхон, Онон, Халх, Онги, Таац гол үерийн аюултай түвшинг 5-180 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй  болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх