ЭМЯ-наас “Ковид-19” халдварын тухай цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулж байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1497 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 676 нь Улаанбаатар хотод, 803 нь орон нутагт бүртгэгдсэн бол гадаадаас зөөвөрлөгдсөн 18, эрүүл мэндийн ажилтан долоон хүн коронавирусээр халдварлажээ. Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 151 231 болж байна.
Мөн хугацаанд 3646 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын улмаас 61-80 насны дөрвөн хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн нэг нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 9910 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 494, хүүхэд 2037 байна. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 12 444 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.