Самранд яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайхад нисдэг тэрэг нисгэнэ

2021 оны 07-р сарын 21 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DbHN34jXcAAwt_i-70we81zaokv4071iz25awm0xzvld22d75q1cays4h1c

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагт иргэн А “Миний дүү Д, түүний найз У нар тус аймгийн Ерөө сум руу самранд яваад сураггүй болчихлоо” гэж хандсан байна. Тус мэдээллийн дагуу орон нутгийн цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авч, 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран явуулах албан бичиг ирүүлснээр хамтарсан бүлэг самранд яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Улмаар өнөөдөр буюу 07 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас Ерөө сумын хэмжээнд ЗИЛ-131 автомашин болон мориор эрлийн ажиллагааг 300 км газарт зохион байгуулсан боловч бороо хур их орсноос хүндрэл учирч, эрлийг үргэлжлүүлэн явуулах боломжгүй байгаа тул эрлийн баг /агаарын/ гаргаж, хамтран ажиллахыг хүссэн албан бичгийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.

Уг албан бичгийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт хүргүүлснээр Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилж бэлтгэл ажлыг хангаж байна.

Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлгийг тус бригадын захирагч, хурандаа Д.Намсрай ахалж явна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх