Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүй 45 дахь түрүүгээ хүртлээ

2021 оны 07-р сарын 19 өдөр, 12 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
215933187_511209270163831_7409291093119628932_n_large

 Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй түрүү бөхийн төлөө барилдаж, түүнийг котенаге мэхээр давж, 45 дахь түрүүгээ хүртлээ.

Ийнхүү 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Макүүчи буюу Дээд зиндаанд 45 түрүү авсан хосгүй амжилтын эзэн болсон төдийгүй Японы Эзэн хааны цомыг 45 дахь удаагаа хүртэж байна. Тэрбээр Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат аавдаа зориулж энэ башёд түрүүлнэ гэсэн амлалтаа ийнхүү нэг ч уналгүй 15 даваатай бахархалтайгаар биелүүлж чадлаа.

Их аваргын дараагийн зорилт юу бол гэсэн сурвалжлагчийн асуултад, Тэрбээр, “Их аварга болоод 899 даваа аваад байна. Тэгэхээр дараагийн зорилт маань 900 дахь даваагаа авах” гэж хариулсан юм.

216265909_795519214468771_2882338403876025969_n-262x300 Их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүй 45 дахь түрүүгээ хүртлээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх