Гол, усны аюулаас 46 иргэнийг хамгаалж, голд суусан 5 автомашиныг татан гаргав

2021 оны 07-р сарын 19 өдөр, 10 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
12-1-70v9ll6jakuvhiouf2ewyhrmcskla4t476odi2j0u2o

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн амралтын өдрүүдэд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын  421 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

     Энэ хугацаанд голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 20203 иргэнд хүргэж, ногоон бүсээс 3431 автомашин холдуулж, 4904 ширхэг тараах материал тарааж ажилласан.

 Мөн 46 иргэнийг гол, усны аюулаас авран хамгаалж, голд суусан 5 автомашиныг татаж гаргаж, амь насаа алдсан 7 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд Туул, Хэрлэн голын дагуу Шаргаморьт зуслангийн уулзвар дээр 12 зурагт самбарыг байршуулан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх