ГААЛЬ : Наадмын өдрүүдэд галт тэргээр ачаа бараагаа татах ажлыг хийж байна

2021 оны 07-р сарын 14 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
el291

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд  дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажиллуулж эхэлсэн билээ.

Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд  дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд:

  • Замын-Үүд дэх  Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргасан
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч энэ сарын 11-ээс БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ
  • Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байгаа аж. 

Ойрын хугацаанд БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудлаар цахим уулзалтыг хийхээр болжээ.

Эх сурвалж: Замын-Үүд дэх Гаалийн газар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх