Төв аймаг PCR шинжилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

2021 оны 07-р сарын 09 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e65ff369261ae7fe4818fb34cbf987f2
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ хүнд үед УИХ-ын дарга асан, “Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүн Миеэгомбын Энхболд коронавирусийн өвчлөлтэй тэмцэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлж 195,0 сая төгрөгийн өртөг бүхий PCR шинжилгээний тоног төхөөрөмжийг төрөлх нутаг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Тэрээр өөрийн санаачлан хэрэгжүүлдэг “Монгол малчин” төсөлтэй хамтран ажилладаг “Баян Монгол” ХХК-д хандсаны дагуу PCR шинжилгээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн байна. Уг төхөөрөмж нь ХБНГУ, БНХАУ-ын хамтарсан “Biotechnology”судалгааны төвд 2021 оны 6 дугаар сард үйлдвэрлэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх