Төвийн бүсийн эрчим хүчний системд гэмтэл гарчээ

2021 оны 07-р сарын 07 өдөр, 20 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erchim

Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг. Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна.

Гэмтлийг устгахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх