С. Ядамдоржийн эрх баталгаажжээ

2021 оны 07-р сарын 07 өдөр, 12 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
213058010_1536534110025502_2184025301426114972_n
Токио хотноо 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор 9 эрхтэй боллоо.
Тодруулбал, пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-д Сүхбаатарын Ядамдоржийн эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа. Тэрээр 2018 онд Португальд болсон ДАШТ-д 7-р байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн 7-р байрт шалгарсан 22 настай залуу тамирчин юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх