Өмнөговь аймгийн хэмжээнд өөрийн харьяаллын иргэдийнхээ коронавирусын шинжилгээг үнэ төлбөргүй болгожээ. Тодруулбал, баяр наадмын зардалд батлагдсан төсвийг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг үнэ төлбөргүй болгох зардалд шилжүүлж төсвийн тодотголд оруулан батлуулах шийдвэрийг аймгийн Засаг дарга Сэддорж гаргажээ. Өдөр бүр халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ цаг үед өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх, илрүүлэх эх уурхайг тогтоох зэрэгт энэ шийдвэр үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа аж.
Өнөөдөр өглөөнөөс хойш 12:00 цагийн байдлаар Сайн дурын шинжилгээний цэгт 32, БОЭТ-д 100 нийтдээ 132 хүн шинжилгээнд хамрагдаад байна.