Японы Усны дахин ашиглалтыг дэмжих төв болон “Люмилайт” компанитай хамтран ажиллана

2021 оны 07-р сарын 02 өдөр, 13 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22_20210702014008

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/429 тоот захирамжаар Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн  орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Ажлын хэсгийн нарийн бичиг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар нар өнөөдөр Япон Улсын Усны дахин ашиглалтыг дэмжих төв болон “Люмилайт” компанийн төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Япон Улсын Усны дахин ашиглалтыг дэмжих төв болон “Люмилайт” компанийн хэрэгжүүлж буй усыг дахин ашиглах, цэвэршүүлэх  технологи, төслүүдтэй  танилцсан юм.  Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн чанарыг сайжруулах судалгааг Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны  хүрээнд хамтран гүйцэтгэж, цаашид нийслэлд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар талууд зөвшилцлөө.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх