Өнөөдөр Увс аймгийн төв Улаангом хотноо ТЭСО корпорацийн зүгээс Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад тэрбум төгрөгийн өртөг бүхий зориулалтын машин, тоног төхөөрөмж хандивыг ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл аймгийн удирдлагууд болон сумдын эрүүл мэндийн байгууллагуудад гардуулан өглөө.
Уг хандивт 19 суманд эмнэлгийн зориулалтын авто машин,19 хүчилтөрөгчийн аппарат, мөн аймгийн эрүүл мэндийн газарт 1 амьсгалын аппарат болон бусад туслах хэрэгсэл багтжээ.