2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 191 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд
- 07.01-ний өдрийн 23:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн замд суудлын автомашины жолооч явган зорчигч 37 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.
- 07.01-ний өдрийн 14:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөний замд мотоцикл суудлын автомашинтай мөргөлдөж жолооч 38 настай эрэгтэй гэмтсэн.
- 07.01-ний өдрийн 20:00 цагийн орчим Баянгол дүүргийн Энэбишийн өргөн чөлөөний замд суудлын автомашины жолооч явган зорчигч 32 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
- 07.01-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгино хайрхан дүүргийн Зээлийн шинэ замд суудлын автомашины жолооч явган зорчигч 23 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
- 07.01-ний өдрийн 04:00 цагийн орчим Дорнод аймаг Хэрлэн сумын нутагт суудлын автомашины жолооч нь явган зорчигч 39 настай эрэгтэйг мөргөж амь хохироосон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
- Жолооч гэмтсэн-1
Орон нутагт:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 66 зөрчил илрүүлсний нийслэлд 29, орон нутагт 37 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчлийг илрүүлсэний 6355 нийслэлд, 8254 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох,
Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших , бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг замын хөдөлгөөнд явганаар оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА