Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнсний дэмжлэг үзүүллээ

2021 оны 07-р сарын 01 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
211403578_540130223808731_6068803297977195564_n_20210701042535

Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авч байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавирусийн халдвар авсан, олон хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллагын 232 эмч, ажилтанд өнөөдөр хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багцыг байгууллагаар нь дамжуулан олголоо. Энэхүү дэмжлэгийг үзүүлэх хүсэлтийг НЗДТГ-аас МУЗН-т хүргүүлж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх