2021.06.30-нд нийслэлийн хэмжээнд I тунд 6804, II тунд 1222, нийт 8026 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 183 жирэмсэн эх, 12-15 насны 4814, 16-17 насны 956 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.008.666 иргэн I тунд, 880.838 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2099 (17.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 11833 (11.7 хувь), 16-17 насны 13422 (39.6 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.