Ахмад гүйгч Б.Болдбаатар 800 км зам туулан Архангай аймагт иржээ

2021 оны 06-р сарын 30 өдөр, 20 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
203928228_1531695107176069_6489478033566133717_n
Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт 800 км замыг туулан ирлээ.
Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам туулж байгаа юм. Өнөөдөр (2021.06.30) өглөөний байдлаар Архангай аймгийн Хотонт сум руу гүйж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх