Монгол Улсын баг Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар онлайн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

2021 оны 06-р сарын 29 өдөр, 15 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
209059611_1002803370548777_3745285174884887641_n

Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг 2021 оны 6 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагчид онлайнаар авьяас чадвараа сорин уралдлаа. Монгол улсаа төлөөлөн МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч профессор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр ахлагчтай Сэлбэ сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бэлгүтэй, Сант сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Билгүүдэй, Сант сургуулийн 12-р ангийн сурагч А.Нямдаваа , Нэст сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар нэг баг болон оролцож, багийн гишүүн А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. А.Нямдаваа нь Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн 4 жил дараалан оролцож, 1-АЛТ, 2- МӨНГӨН медаль хүртсэн Монголын анхны сурагч болж буйгаараа онцлогтой юм.

Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадын албан ёсны дүнг үзэх линк:

https://ranking.ioi2021.sg/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх