Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны долдугаар сарын 16-ны баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-нд баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал нийт 9 хоног амрахаар ийнхүү шийдвэрлэжээ.
Хүнд байдлыг амарч биш ажиллаж давах ёмтой