Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа

2021 оны 06-р сарын 29 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
209301973_2856741391243478_3413104316883868561_n

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албанд зургаан жилээр ажиллахаар сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ ягштал биелүүлж, хуулиа дээдлэн ажиллахыг хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх