Өвөрхангай аймаг наадмын төсвөө КОВИД-ын эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов

2021 оны 06-р сарын 29 өдөр, 11 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60da4c1a16bcf

Өвөрхангай аймгийн Онцгой комисс энэ сарын 28-нд хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ.

Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоороо бүтээлч ажлуудыг өрнүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа онцлов. Тэрээр “Эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ. Энэ жил бид ковидгүй байж, хичээл, сургуули­а цаг хугацаанд нь эхлүүлэх нь чухал. Ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул байж, Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтой” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (64.119.17..***)
    2021/06/29 18:10

    сонгуульд явсан намын гишүүд наадахгүй юм уу яаж бна аа намын гишүүдэд тал мөнгийг нь өгье

    (0) (0)