Тусгай үүргийн онгоцоор 167 иргэн ирнэ

2021 оны 06-р сарын 29 өдөр, 11 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miatt

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын онгоц өнөөдөр 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:40 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 167 иргэн ирэх бөгөөд иргэдийг  “Орентал”, “Дрийм”, “Наранбулаг” зочид буудлуудад тусгаарлана.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх юм  гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх