Завьт эргүүлийнхэн голд живж байсан 8 иргэний амь насыг аварчээ

2021 оны 06-р сарын 28 өдөр, 19 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
159A9222-1-70l6kbgxh30gbk77lvx36w7sixo7gsvp2b0o6o4qlhc-70l79a6ebgips2dse2e1wvfi9o6lcari377gx487scg

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд 2021 оны 06 сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Энэ хугацаанд алба хаагчид голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа.

Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын 2 дуудлагаар шуурхай ажиллан,  2 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх