Эрдэнэт үйлдвэр 19 дэх жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг манлайллаа

2021 оны 06-р сарын 28 өдөр, 19 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
top1

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуй нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг 20 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг цахимаар хийлээ. ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр шалгаруулдаг. Эрдэнэт үйлдвэр 2020 онд 743.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөснөөс 11700 тонн зэсийн баяжмал, 934.13 тонн молибденийн баяжмал илүү үйлдвэрлэсэн байна.

А.Бямбамаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх