Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 4 иргэний амь насыг авран хамгааллаа

2021 оны 06-р сарын 28 өдөр, 09 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
FB_IMG_1624845595915-70l3e46mgi0eugj30wsjqzoo1y47pka6ae1h0akl0sg

 Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд НОБГ, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 67 алба хаагч “Туул” гол дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

 Алба хаагчид Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр ажиллаж,  урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг 6779 иргэнд өгч,  557 ширхэг гарын авлага материал тарааж ажилласан байна.

  Мөн ногоон бүсээс 1424 автомашиныг холдуулж, үүрэг гүйцэтгэх хугацаандаа голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, голд суусан 4 автомашиныг татан гаргаж аюулгүй болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх