Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, бэлтгэл хурандаа, Гавьяат жүжигчин, дуучин Нанзадын Чулуунхүү өвчний улмаас таалал төгсчээ.
Тэрбээр “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Намайг хүлээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Соёолон хүлгийн тоос”, “Уйдаагүй холдоогүй түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа”, “Настан буурал эмээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Ээжийн бор аяга”, “Монгол миний эх орон” зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний дунд алдаршсан билээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.