Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг томилов

2021 оны 06-р сарын 25 өдөр, 17 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
206284196_223088059499428_3695901690574688239_n

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гарган Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийг чөлөөлж, Я.Содбаатарыг томилов. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлж, Ж.Энхбаярыг томилов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАРЫН НАМТАР:

Янгуг овогтой Содбаатар нь 1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар Их Сургууль/-ийг физикч-инженер мэргэжлээр, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистрантур, Монгол Улсын Боловсролын их сургуулийн докторантурыг тус тус дүүргэсэн. Физикч-инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр 2016-2020 сонгогдон ажилласан бөгөөд одоо ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.

  • 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1999-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд,
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, Улсын ерөнхий байцаагч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
  • 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажилласан.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯРЫН НАМТАР:

Жадамба овогтой Энхбаяр нь 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй.

  • 1996-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажилласан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 6 сэтгэгдэлтэй
  1. Улсаа
     (202.55.188.***)
    2021/06/25 23:40

    Содбаатар бол тамгын газрын даргад томилж болох хамгийн оновчтой хүн гэж харж байна. Ажлаа алзахгүй хийгээд явах чадвар чамд байгаа шүү. Ажилд нь амжилт.

    (0) (0)
  2. Цэцэг
     (202.126.89.***)
    2021/06/25 23:22

    Туршлагатай удирдагчдыг дэмжиж байна. Амжилт хүсье

    (0) (0)
  3. Оргио
     (192.82.70..***)
    2021/06/25 23:14

    Томилгоо сайн болсон байна. Ерөнхийлөгч зөв багаа бүрдүүджээ. Ажлын амжилт ерөөе!

    (0) (0)
  4. Ган үзэгтэн
     (66.181.161.***)
    2021/06/25 23:02

    Одоо л нэг зөв цагийн салхи эргэж байх шиг байна. Зөв хүмүүсээ томилжээ. Ажилаа сайн хийнэ гэдэгт гүнээ итгэж байна.

    (0) (0)
  5. 1221magi
     (202.126.88.***)
    2021/06/25 22:58

    Amjilt chadvarlag mundag hun bnale tsug ajillaj bsn

    (0) (0)
  6. Zochin123
     (192.82.70..***)
    2021/06/25 22:54

    Enhbayar Sodbaatar demjij bnoo zuv humuusee tomilson bn . Hariutslagatai sain ajillah humuus gj bodoj bn

    (0) (0)