Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 1 дүгээр тунд 1731, 2 дугаар тунд 1959, нийт 3659 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.5 хувь буюу 977056 нь I тунд, 90.5 хувь буюу 862847 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 931 (7.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 7221 (21.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.