Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021 оны 06-р сарын 15 өдөр, 10 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
vaccine

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын найм, суурин 37 цэгт 67 багийн 377 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Зургадугаар сарын 14-нд нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна.

Мөн өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм.

Вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

1-25 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна 2-19-1024x760 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна 3-16-1024x709 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна 5-5-1024x826 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна 6-5-1024x603 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна 8-4-940x1024 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна 9-3-1024x839 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна 10-21-865x1024 Өнөөдөр нийслэлд хийгдэх вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх