3-хан настай тархины саажилттайгаа тэмцэгч Батбилэг хүүд тусалцгаая

2021 оны 06-р сарын 14 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1RrtNNs1S7DUYWMpugZe

 Билли буюу (Батбилэг) одоо 3 настай. Тэр хамгийн гайхалтай, найзархаг найрсаг, хөгжилтэй, хайраар дүүрэн, сайхан инээмсэглэдэг, ухаантай, амьдралд хайртай бяцхан хүү. Билли бас тархины саажилттайгаа тэмцэгч “Мундаг” хүү, “Дайчин” хүү юм.
Миний хүү 2 настайдаа албан ёсоор “Тархины саажилт” гэсэн онош авсан. Түүнийг 9 сартайд MRI хийлгэж хөдөлгөөний хоцрогдолд ороод байгааг нь мэдэж авсан. Тэр цаг үеэс хойш одоог хүртэл хөдөлгөөн засал, уламжлалт ардын эмчилгээ, усан эмчилгээ, бариа засал бүхий л сайн гэсэн эмчилгээнд хамруулж, хослуулж хийлгэсний үр дүнд Билли өнөөдөр мөлхдөг, өвдөг дээрээ явдаг тэр бүү хэл хүүхдийн машин дээр суугаад хоёр хөлөөрөө жийгээд хүссэн газартаа хүрдэг болсон. Гэвч өөрөө бие дааж алхаагүй байгаа юм.
Билли хэдий тархины саажилттай боловч маш ухаантай хүү. Оюуны хоцрогдолгүй, 9 сартайгаасаа эхлээд ааваа, ээжээ гэж хэлээд үеийн хүүхдүүдээсээ түрүүлж хэлд орсон. Англи цагаан толгойн дууг A-Z хүртэл дуулдаг, тоо тоолдог гээд их авьяастай.
Цаг хугацаа өнгөрч Билли хүү ухаан суух тусам би яагаад алхахгүй байгаа юм бэ гэдэг хэцүүхэн асуултыг аав ээжээсээ асууж зүрхийг нь шархлуулах болж.
Ээж аав нь хүүдээ хамгийн сайн үр дүнтэй эмчилгээг хайхаа зогсоогоогүй. Дэлхийн түвшинд өндөр хөгжилтэй оронд хэрхэн эмчилгээ хийгддэг болохыг судалж SDR буюу Selective Dorsal Rhizotomy гэдэг нэртэй хагалгааны талаар мэдэж аван энэхүү хагалгааг шинжлэх ухаанд нэвтрүүлэн 30-аад жилийн туршлага хуримтлуулсан эмч (Dr. TS. Park), эмнэлэг (St Louis Children’s Hospital of Missouri, US)-тэй холбогдсоноор гайхамшигтай сайхан хариу авчээ. Билли хүүгээ өөрөө явдаг болно гэсэн хариуг авсан тэд хүүгийнхээ төлөө зориглоод бүхнийг хийхээр зорьж байна. Энэхүү хагалгаа нь Монгол Улсад хийгддэггүй учир Биллигийн гэр бүл АНУ-ыг зорих юм. Хагалгааг хийлгэх хамгийн тохиромжтой насыг 2-4 нас гэж үздэг. Учир нь чангарлаас болоод хүүхдэд буруу хэвшил, буруу дадал суугаагүй, мөн ясны бүтцэд нь өөрчлөлт ороогүй байдаг учир илүү үр дүнтэй байдаг талаар эмч анхааруулсан учраас тэдэнд бага хугацаа үлдээд байна. Биллигийн ээж аав элэг нэгт Монголчууд та бүхнээсээ хөөрхөн хүүгээ хөл дээрээ явдаг болоход нь туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна.
Билли хүүд хөл дээрээ явдаг болоход эмчилгээний төлбөр болох  90,000.00 ам доллараа цуглуулахад нь та бүхэн туслаарай.
Билли хүүгийн нэрээр элдэв хуурамч хаяг, дансаар хүмүүсийг хууран мэхлэх вий гэсэн үүднээс хандивыг зөвхөн дор дурдсан албан ёсны хаяг, дансаар хүлээн авах юм байна.
Хүлээн авагч : Батбилэг
ХААН банк: 5111577442
Худалдаа хөгжлийн банк: 404250524
Голомт банк: 2025120186
Хас банк: 5003757304
Төрийн банк: 341303448846

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх