Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж, тусламж үзүүлэх явуулын баг ажиллаж эхэллээ

2021 оны 06-р сарын 14 өдөр, 08 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
131442529_1324594484622597_1319708942907077137_n

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүрэг бүрд ажиллаж байгаа тандалт, хариу арга хэмжээний багт үйлчлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд хариу арга хэмжээний багийн хүчин чадал, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн хүүхдийн автобуснуудыг ашиглахаар боллоо.

Коронавирусын халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх тандалт, хариу арга хэмжээний багууд өнөөдрөөс нэмэлтээр ажиллаж эхэллээ.

Явуулын эмнэл зүйн баг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, үзлэг, тусламж үзүүлж ажиллах юм. Өнөөдрийн байдлаар дүүргүүдэд 20 автобус буюу явуулын эмнэл зүйн 20 баг ажиллаж байна. Цаашид явуулын тандалт, хариу арга хэмжээний багт ажиллах автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх