“Сэтгэлийн хүчээ Ирээдүйд” аяны хүрээнд Говь-Алтай аймагт Спорт сургалтын төвийн шав тавигдлаа

2021 оны 06-р сарын 13 өдөр, 18 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Rnev9yWEBtpr3OrkzZjC

“Сэтгэлийн хүчээ ирээдүйд” нэртэй төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж байна. Уг төслийг тус аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ, “Ирээдүй Алтай” холбооны залуус санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төсөл нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийг амьсгалын аппараттай болгож, өсвөрийн тамирчдыг бэлтгэх Спорт сургалтын төв барьж байгуулах зорилготой аж. Тэгвэл өнөөдөр спорт сургалтын төвийн шав тавих ёслол боллоо. Уг арга хэмжээнд Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн сумо бөхийн их аварга Д.Бямбадорж, Ирээдүй Алтай холбооны тэргүүн М.Өлзийбат, Монгол улсын гарьд Н.Ганбаатар, Алтайн эрин сангийн тэргүүн М.Батбаяр тэргүүтэй залуус оролцжээ.

Нутгийнхаа хүүхэд багачуудын авъяас чадварыг өсвөр насанд нь илрүүлэн  хөгжүүлж тив дэлхийд алдар суугаа мандуулсан тамирчид бэлтгэх зорилго бүхий спорт сургалтын төвд Алтай нутгаас гаралтай шилдэг компаниуд болон хувь хүмүүс дэмжлэг үзүүлэхээ илэрхийсэн бөгөөд ТЭРБУМ орчим төгрөг төвлөрүүлэхээр болсон сайхан мэдээ байна.

Тус сайн үйлсийн аян энэ оны хоёр сард  “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” нэртэй  Алтай нутгийн бөхчүүд, уран бүтээлчдийн талархалын тоглолтоор эхэлсэн юм.

Сайн үйлс мөнхөд дэлгэрэх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх