Шадар сайд С. Амарсайхан саналаа өглөө

2021 оны 06-р сарын 09 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
198346845_340818337553292_4993418782556528414_n
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр хэсэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гэр бүлийн хамт ирж саналаа өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай цагийн өмнө монголчууд бид ирээд байна.
Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахьж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэд, сонгогчиддоо уриалж байна” хэмээлээ.
Налайх дүүргийн хэмжээнд 13.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 25 хувьтай байна.
198750529_340818380886621_3562961181426391258_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх