Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

2021 оны 06-р сарын 09 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
198527112_330778878404146_3422052334368092462_n

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн БЗД-ийн 25 дугаар тойргийн хорооны 26-1 дүгээр хэсэгт саналаа өглөө. Энэ хэсэгт 2,636 сонгогч бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь 40-44 насныхан байна. 11.00 цагийн байдлаар ирц 19 хувьтай, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 13 хүн саналаа өгчээ.

Цар тахлын амаргүй цаг үе хэдий ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван, ирц сайн байгаа нь иргэд хариуцлагатай байгаагийн илрэл гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн Монгол Улс анх удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байгааг дурдав.

Тэрээр иргэдийг эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа.

198902453_330778851737482_3078137757056371606_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх