Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, ЕБС-ын 1969 оны төгсөгч Тэрбишийн Энхтуяа нь шүүхийн байгууллагад 36 жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Монгол Улсын Гавъяат Хуульч цол тэмдгээр шагнагдсаныг хүндэтгэн сумын удирдлагууд угтан авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр Дорнод, Хэнтий аймгийн шүүхийн байгууллагад тасралтгүй 12 жил даргын албан тушаалыг хашсан байна.
Гавъяат хуульч, түүний гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.