40 өрхөд өргөө цагаан гэрийн батламж олголоо

2021 оны 06-р сарын 08 өдөр, 10 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
193499545_4064988206884086_3931149365427243774_n

Төв аймаг 2021 оныг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, урианы жилийн ажлын төлөвлөгөөнд зорилтот бүлгийн иргэдийг орон байраар хангаж, аж байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гэр” төслийг тусган хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 27 сумын амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцэгдэж дэмжигдсэн өрх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн “Төгсөлтийн аргачлал” төсөлд хамрагдсан болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж орон гэргүй болсон 40 өрхөд гэрийн батламж гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх