Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан уул уурхай, барилга, боловсролын салбарын манлайлагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслол Орхон аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.
Шагналыг аймгийн ИТХТ-ийн дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх нарын албаны хүмүүс гардуулав. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг, Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн бол Спорт цогцолборын арга зүйч А.Батмагнай, Тээвэр ложистикийн төвийн 6 дугаар агуулахын эрхлэгч Д.Эрдэнэбат, Авто тээврийн цехийн ашиглалтын албаны диспетчер Д.Эрдэнэчулуун, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин В.Ганбаатар, Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар нарын 15 ажилтан Алтан гадас одонгоор шагнуулав.
Мөн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн инженер технологич О.Майдаррагчаа, Зураг төслийн хүрээлэнгийн төсвийн товчооны инженер Ж.Цогтгэрэл, Барилга засварын цехийн засвар, засал чимэглэлийн хэсгийн мастер Д.Гантулга, Ус хангамжийн цехийн цахилгаанчин О.Отгонбямба нарын 10 ажилтанд Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа.
М.Балжинням