Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Зургадугаар сарын 4-6-ны хооронд иргэдээс нийт 706 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.50 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 45 иргэн хандсанаас 22 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 23 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 12, суурин 41 цэгт 103 багийн 552 эмч, ажилтан ажиллаж, 13115 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн.
Гадаад улсаас ирсэн иргэд коронавирусийн халдвар аваад эдгэсэн бол тэр тухай бичгээ монгол руу орчуулж, харьяа өрхийн эмнэлэгт баталгаажуулж, тамга даруулна. Харин вакцинд хамрагдсан иргэд гэрчилгээний мэдээллээ дүүргийн Эрүүл мэндийн төвдөө очин, программд бүртгүүлэх юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөгдлөө. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг- 96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай/
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ