“Ододтой бүжиглэе” шоуны ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар шалгарч, 50 сая төгрөг цомын хамт гардлаа.
Б.Халиуныг нэвтрүүлгийн зүгээс 10 сая төгрөгөөр шагнасан юм. Б.Баттөрийн хувьд 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн төлөө санд хандивлахаа мэдэгдэв.
Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” буюу “Ододтой бүжиглье” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ.
BBC телевизийн “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэх зохиогдсоор 60 гаруй улсад зохион байгуулагдсан байна.
Дүрэм нь тун энгийн бөгөөд олны танил хүмүүс мэргэжлийн бүжигчидтэй хамтарч үзүүлбэр үзүүлэх ба шүүгчдийн оноогоор болон үзэгчдийн санал хураалтаар дүгнэдэг билээ.
Энэ удаагийн шоуны шүүгчээр жүжигчин Э.Ууганбаяр, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан, Монголын бүжгийн спортын холбооны шүүгч, “Moon Dance”хамтлагийн үүсгэн байгуулагч О.Саранхүү, поп дива, дуучин С.Наран нар ажилласан юм.