Зургадугаар сарын 02-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 9045 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,024 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 61, 396 боллоо.
Батлагдсан тохиолдлын 883 Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн нэг халдвар бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 140 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 288 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,854 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт нийт 535 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 51,983 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 2,248 хүн байна.