Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 01-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 7102 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,114 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 60, 372 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,052 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 91 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт гурван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 286 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,727 хүн эмчлэгдэж байна.