Монгол Улс хилээ албан ёсоор нээж байна

2021 оны 06-р сарын 01 өдөр, 13 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ongots

Монгол Улс 2021.06.01-ний өдрөөс хилээ нээж байна. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоогоод байгаа бөгөөд зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлж байгаа болно.

Манай улсын иргэд чөлөөтэй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, уг гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх