927 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

2021 оны 05-р сарын 31 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
192810451_1315845962164116_4077870324992120927_n

Тавдугаар сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 6,026  хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 927 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 58, 439 боллоо.

Батлагдсан тохиолдлын  нь 829 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 98 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 276 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4,475 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагт нийт 682 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 50,436 боллоо.

193900709_1315845972164115_4916162621608517083_n

193817169_1315845955497450_8317253688834321847_n

193865717_1315846058830773_6586902923211479606_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх